Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэж, улмаар дошин бий болж иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан. Иймд дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг удаа дараа танилцуулан ажиллаж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо Монелын 5,15 дугаар гудамжны зам дагуу ус тосох байгууламжийг хийж үерийн улмаас эвдэрсэн зам талбайг засварласан. Мөн Шинжлэх ухааны академитай хамтран дүүргийн 5, 19 дүгээр хорооны хөрсний усны судалгааг хийж байгаа юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон НҮГ-ууд хамтран дошин үүсээд буй газруудад түргэн шуурхай арга хэмжээг авч байгаа хэдий ч булгын усны ундаргыг хааж чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна. Тухайлбал өнөөдөр дүүргийн НҮГ-1,2,3 ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч нар дошин үүсгэж буй 5 дугаар хорооны 350 метр газар шороо асгаж, автомашины зам дээр тогтсон мөсийг хусаж арилгаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
