Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн 2018.12.03-ны өдөр хуралдлаа. Зөвлөгөөний үеэр Диспитчерийн Үндэсний төвийн захирал гүйцэтгэх захирал Г.Балжинням системийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар товч мэдээлэв.
Төвийн бүсийн хувьд 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлтэй байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчим нэмэгдээд байна.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2018-2019 оны өвлийн их ачааллын үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүлжээний усны халуун, сүлжээний усны даралтын горим, сүлжээний усны зарцуулалтыг өвлийн их ачааллын батлагдсан горимын дагуу барьж ажиллаж байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.
12-р сарын 3-ний өдрийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -240С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/590С, Дархан хотод -220С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 100/570С, Эрдэнэт хотод -240С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 120/600С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөж хэрэжилтэд хяналт тавин ажиллалаа.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -300С…320С хүртэл хүйтрэх төлөв бүхий байгаа тул гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан тооцож, сүлжээний усны халууныг батлагдсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар горимын даалгаврыг төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
