Төрийн банк 2800-н картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 4.5 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлдэг билээ. Мөн Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд Төрийн банкны нийт картаар үйлчлэгч байгууллагуудын дунд “Шилдэг КҮБ 2018” уралдаан зарлан, Өнөөдөр “ONE EVENT HALL” төвд шилдэгүүдээ тодруулах Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлүүлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 220 байгууллага шалгарснаас Улаанбаатар хотын шилдгийн шилдгээр Төрийн банкны “3-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Эм Ви Пи Сникер Шоп”, Орон нутгийн шилдгийн шилдгээр Төрийн банкны “Говь-Сүмбэр” салбарын харилцагч “Сод Монгол” картаар үйлчлэгч байгууллага шалгарч, Тайланд руу аялах эрхээр шагнуулжээ. Харин удаах байрт Төрийн банкны “Метромалл” тооцооны төвийн харилцагч “Метромолл Хүнс”, Төрийн банкны “Дундговь” салбарын харилцагч “Ти Эм Ойл” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Жанжиажэ буюу Аватар аялах эрхээр, Төрийн банкны “3-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Начин Заан 2-23”, Төрийн банкны “Дундговь” салбарын харилцагч “Тэс Петролиум” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Бээжин аялах эрхээр, Төрийн банкны “13-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Анир”, Төрийн банкны “Багануур” салбарын харилцагч “Тогосны хөндий” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Хайлаар-Манжуур аялах эрхээр тус тус шагнуулжээ.
Мөн Төрийн банкны харилцагч та бүхнийг бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлж, “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аянд нэгдэхийг уриалж байна.
Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
