Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад түлхүү хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт дахин хэрэгжихээр боллоо.
Тодруулбал өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд Япон улсын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Мияшита Хиромичи, Өвсний үндэс хөтөлбөрийн багийн ахлагч Цүики Мао, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Япон улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд дүүргийн 87 дугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бол энэ жил дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг хамтран хийхээр болж гарын үсэг зурлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
