Ажлаасаа тараад гэрлүүгээ харих санаатай алхаж явлаа. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж, уур цан, утаа униар савссан хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй байв.
Гэнэт хажуунаас –хүүе Цэлмэг ээ, гэх танил дуу сонсогдоход эргэж харвал багын найз Баярмаатай тун адилхан, гэхдээ Баярмаа юм уу гэхэд арай царайлагдуу өндөр хүүхэн өөдөөс маань инээмсэглэн ирлээ.
Намайг таньж ядан байх хооронд,
– За сайн уу, миний найз, танихгүй байгаа юм уу даа, Би Баярмаа л байна ш дээ гээд донжтой нь аргагүй чанга чанга инээлээ, түүний тас тас хийсэн цангинасан хоолойгоор нь манай ангийн Баярмаа гэдгийг нь төвөггүй таньлаа.
-Хөөх чи ямар өөр болоо вэ, чамайг чинь хэдэн жилийн өмнө гадагшаа явсан гэж дуулсан тэрнээс хойш тааралдаагүй зөндөө удсан байна гэхэд
-Харин тиймээ найз нь саяхан ирээд, чи ч бас өөрчлөгдсөн байна намба суугаад гэсээр бид уулзалдлаа,
Удаан уулзалдаагүй бид хоёрт ярих ч юм их байлаа.Тэндээс холгүйхэн кафед жаахан суухаар орцгоолоо.
Ангийнхандаа “сартаанаа” гэж дуудуулдаг байсан бүлцгэр нүд, “разеткин” хамартай, цоохор шар царайтай ёстой л нөгөө “ царай муутын туйл байсан Баярмаа чинь төрөл арилжсан мэт өөр болчихож,хэрвээ намайг дуудаагүй бол би лав танихгүй л өнгөрөх байж дээ, хамар, нүдний давхраа энэ тэр нь ямар гоё зохисон юм бэ, ёстой л нэг эрчүүдийн зүрхийг гижигдсэн сайхан хүүхэн болжээ” гэж би дотроо битүүхэн атаархан бодож суулаа.
Явсан газрынх нь сонин хачин, ангийнханыхаа тухай гээд бид хоёр элдвийг хөөрөлдлөө.
Гэтэл найз маань ариун цэврийн өрөө орчихоод ирэхдээ гараараа хоёр чихээ байдгаар нь дарчихсан хачин царайлсан хүн хүрч ирлээ.
Яасан бэ, зүгээр үү гэж намайг асуухад, Хоёр чих хөлдөөд суначихаж одоо яанаа гээд л сандарч байна.
Хүний чих хүйтэнд хайрагдаж л байдаг хөлдөөд сунана гэдэг юу гэсэн үг юм бол хэмээн гайхах зуураа
-Уг нь чи малгайтай байсан биз дээ энүүхэн хооронд хөлдчихмөөргүй юм даа гарч цасаар угаах уу, хөлдсөн чихэнд хүйтэн жин тавих хэрэгтэй байхаа хэмээн сонссон дуулсанаа найз даа хэлтэл
– Үгүй хүйтэн жин болохгүй харин халуун юм тавих хэрэгтэй гээд л зөөгчөөс халуун ус гялгар уутанд хийлгээд гадуур нь алчуураар ороогоод хоёр чихэн дээрээ тавиад дараад суучихлаа.
-Яагаад халуун жин тавиад байгаа юм бэ, улам өвдөнө ш дээ хэмээн намайг үглэхэд
-Зүгээрээ, миний найз санаа зоволтгүй, ингэж байгаад гэсэхээрээ гайгүй болчихно гэлээ. Хэсэг хугацааны дараа жингээ чихнээсээ автал би нүдэндээ ч итгэсэнгүй Баярмаагийн хоёр чих яг л зааны шиг далбайсан том хөөчихсөн ч юм шиг сонин хэлбэртэй болчихсон байв.
Яагаад ийм болсоныг найзаасаа сонирхон асуувал, хамраа өндөрсгөж үзүүр хэсгийг нь шонхордуу болгож хэлбэрийг нь янзлахын тулд хамран дээрээ чихнийхээ мөгөөрснөөс авч наалгаад, чихэндээ мөгөөрсний оронд шингэн шахуулсан гэнэ.
–
Уг нь хөлдөхгүй бол яах ч үгүй л дээ, монголд ийм хүйтэн байна гэж бодоогүй шүү гэж,, найз маань надаас санаа нь зовоод байгаа бололтой байж ядан сууж байлаа. Баярмааг ийм тавгүй байдалтай байхад яаж удаан суух вэ дээ, бид тэндээсээ гарч дараа уулзахаар тохирцгоолоо. Чих чинь гайгүй болох байгаа гэж намайг асуухад,
– Зүгээр хө, гэртээ харьж байгаад тухтайхан хэлбэрийг нь янзлахаас гэсээр явж одлоо.
Анх уулзсан цагаасаа л танигдахын аргагүй хөөрхөн харагдаад байсны учрыг сая л бүрэн ойлгосон би Баярмаатай дахин хурдан уулзаж яаж ийм гоё болсоныг нь яриулахсан гэхээс байж ядаж байв. Гэхдээ энэ чих нь ямар сонин юм бэ, ямар шингэн хийдэг юм бол гэх зэрэг элдвийн сониуч бодол толгойд эргэлдсээр хэд хонов.
Хэрвээ Баярмаа гайгүй үнэ өртөгөөр хамар нүд, нүүрний арьс, чихээ янзлуулсан бол,… хагалгаа хийлгэхэд өвддөг болов уу, би ч бас өөрчлөгдөж илүү хөөрхөн болохсон. Ядаж л сүүлийн үед нүдний доогуур гарч ирээд байгаа үрчлээгээ багасгуулахсан.Ингэхэд Баярмаа ганцхан нүүрээ ч биш, хөх , бөгсөө ч гэсэн хийлгэсэн байх. Ер нь бие нь ч гэсэн их аятайхан харагдаад байсан. Одоо уулзвал тухтайхан сайн асууя даа. Одоо ч үед царай зүсээ янзлуулаагүй эмэгтэй хүн ч гэж алга,би л хэнэггүйдээ ингэж яваа байх хэмээн бодох тусам Баярмаатай уулзахыг тэсэн ядан хүлээж байв.
Уулзах өдөр ч болж бид утсаар ярилцан болзсоор уулзцгаалаа.
Хамт хоолонд орж нэлээн удаан ярилцаж суув. Баярмаа Солонгос яваад тэнд дөрвөн жил амьдрахдаа өөрийгөө ямар ч байсан бусдын өмнө өөртөө итгэлтэй нүүр бардам байлгахын тулд царай зүс, өнгө төрхөө гоё сайхан болгохоор хатуу шийджээ. Тиймдээ ч ажил хийж олсон хэдэн төгрөгөө гоо сайхандаа хангалттай зарцуулсан тухайгаа ярилаа. Нүдэндээ давхараа хийлгэж дээд, доод зовхио татуулж, хамраа янзлуулан, арьсандээ лазер эмчилгээ хийлгэсэн гэв. Одоо өөртөө сэтгэл хангалуун байдаг, эрчүүдээс гадна бусад хүмүүсийн өөртэй нь харьцах харьцаа, хандлагад хүртэл ямар их өөрчлөлт гарсаныг надад бүгдийг нь ярьсан юм.
Бусдын өөдөөс үзүүлэх юм “улаан нүүр л байдаг “ гэж үнэн юм хойно…”царайны сайхнаар цай сүлдэг болсон “ энэ цаг үед хөөрхөн хүүхэн юу ч амжуулж болдог болсон юм чинь,,Харин тэр надад хөх, бөгсны хэлбэрээ өөрчилсөн энэ тэр гэж юм ярьсангүй, би ч бас асуухаас жаахан санаа зовсоор, асууж төвдсөнгүй.
Нөгөө хөлдсөн чих нь санасныг бодвол гайгүй болсон байв. Бид тэндээс гараад хамт саунд сууж алжаалаа тайлахаар болов. Түрүүнээс хойш хоолойн дээр хэд гарч ирээд цааш залгичихсан “хөх, бөгс чинь хиймэл үү” гэсэн асуултын хариугаа нүдээрээ харахаар болсондоо баярлаж , хамт саунд орох санааг шууд л зөвшөөрч тэндээс гарав.
Хамтдаа усанд орж, ууранд нэлээн удаан суув, найзын маань хөх, бөгс ямар ч байсан оригоороо байгаа л юм байна гэж дотроо бодон инээмсэглэн сууж байтал
Баярмаа – Яанаа би уурнаас хурдан гарах хэрэгтэй байна , битгий усны градусаа өндөрсгөөрэй. Хамар хайлаад болохоо болилоо гэсээр тэндээс бослоо, тэрхэн зуур гайхаж хоцорсон би хамарлуу нь хартал нөгөө өндөр шулуун хамар нь бага зэрэг налчийгаад хавтгай сонин хэлбэртэй болчихсон байв. Баярмаа хоёр талаас нь чимхэж, дээш нь татах маягтай янзалсаар хамар, хамар гэсээр хувцас сольдог өрөөрүү явлаа.
Ее бурхан минь хөлддөг чихтэй, хайлдаг хамартай найзыгаа хараад миний гоо сайхны хагалгаанд орж нүүрээ янзлуулна гэсэн бодол ор сураггүй алга болж, хүйтэнд гадуур явахаар чих нь суначих гээд, халуунд дотор суухаар хамар нь хайлчих гээд зовж байгаа найзыгаа хараад түүнд битүүхэн атаархаж, бас ийм хөөрхөн болохсон гэж мөрөөдөж сууснаа мартаж Баярмааг өөрийн эрхгүй өрөвдөж билээ.
Энэ зуур бушуухан цүнхээ уудлан толинд нүүр царайгаа харвал миний хамар болоод бүх л юм өөрт минь ямар сайхан зохисныг мэдэрч нүүр дүүрэн инээмсэглэхэд өнгөц тогтож буй үрчлээ хүртэл толигор сайхан болсон юм шиг санагдаж билээ.

Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
