Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд шат дараатай ажлууд хэрэгжүүлж эхэлсний нэг нь олон улсын зэрэг олгох гагнуурын сургалт юм. Уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн сургалтанд мэргэжлийн 5, 6-аас дээш буюу түвшин ахисан зэрэгтэй 50 гагнуурчин хамрагдаж байна. Тэд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын зэрэгтэй төгсөх юм. Сургалтыг үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс, Эрчим хүчний яамны Түлш эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд уг хичээлийн 80-90 хувь нь дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт үндсэн 315, хосолмол мэргэжилтэй 500 гагнуурчин, 100 гаруй зүсэгч ажилладаг. Эдгээр гагнуурчдын 60-70 нь ахмад ажилтны тоонд орсон тул залуу боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гагнуурчид 14 хоногийн турш даралтат сав, өндөр даралтын хурдасгуурын шугам, шугам хоолой, металл хийц гагнах, сэргээн засварлах чадварт суралцаж, онол, дадлага хосолсон шалгалт өгснөөр олон улсын зэргээ баталгаажуулна. И.ЧИНТОГТОХ
Эрдэнэт үйлдвэр олон улсын зэрэгтэй гагнуурчин бэлтгэж эхэллээ
2019 оны 03-р сарын 18 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
