Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан төрлийн аяныг 2019 оны 03 сарын 18-наас 07 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомжийг сурталчлах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Иргэн төвтэй-Сүхбаатар дүүрэг”, “Авлигагүй, сахилга баттай–Сүхбаатар дүүрэг”, “Цэвэр цэмцгэр-Сүхбаатар дүүрэг”, “Оновчтой төлөвлөлттэй–Сүхбаатар дүүрэг”, “Төсвийн хэмнэлттэй-Сүхбаатар дүүрэг”, “Архигүй-Зөв амьдарцгаая” аяныг тус тус нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.
Аяны нээлтийг өчигдөр дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн үеэр хийж, хэлтэс, албадын дарга нарт Засаг даргын илгээлт, аяны удирдамжийг гардуулан өглөө. Дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн илгээлтэнд “….Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон бидний болон иргэн, аж ахуй нэгж байгууллагууд та бүхний хамтын оролцоо, бүтээлч санаачилга, идэвх зүтгэлээс шууд хамааралтай. Тийм учраас Сүхбаатар дүүргээр овоглосон хүн бүрийг дээрх аянд нэгдэж, идэвх, санаачилгатай оролцохыг уриалан энэхүү илгээлтийг та бүхэндээ хүргэж байна” гэжээ.


Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
