“U Money” цахим карт цэнэглэх цэгийн үйлчилгээний талаар Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэгээс тодрууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн цахим карт цэнэглэгч цэг ажиллаж байна вэ?
Улаанбаатар смарт карт ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулахад хангалттай гэж үзсэн. Гэвч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор бид өнөөдрийн байдлаар 547 карт борлуулах, цэнэглэх цэгийг ажиллуулж байна. Энэ ондоо багтаад карт цэнэглэх цэгийн тоогоо 650-д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь иргэд өөрт ойр цэгээрээ түргэн шуурхай үйлчлүүлэх боломж нэмэгдэх юм.
U-money үйлчилгээний 24 цэгээс 12 нь л хэвийн ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Та энэ талаар тодруулахгүй юу?
Нийтийн тээврийн цахим картын цэнэглэлтийг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор манай компаний зүгээс “U money” үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 тоот тушаалаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн 124 байршилд “U money” үйлчилгээний цэг байгуулах зөвшөөрөл олгосон.
Дээрх шийдвэрийн дагуу зөвшөөрөл бүхий цэгүүдэд “U money” үйлчилгээний цэгийг байршуулах, гэрээ байгуулах, цахилгааны эх үүсвэртэй холбох зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 24 цэгт цэнэглэлтийн үйл ажиллагаа явуулж эхлэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс 12 цэг нь бүрэн ажиллаж байна. Удахгүй 24 цэг бүрэн ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл дээрх цэгүүдэд нийтийн тээврийн чиглэлийн мэдээлэл, тухайн автобусны зогсоолыг дайран өнгөрөх чиглэлүүдэд үйлчилж буй тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааны мэдээлэл зэргийг гаргах боломжууд бүрдсэн.Мөн нийтийн тээврийн газар, цагдаагийн байгууллагатай хамтран автобусны буудлуудад хяналтын камерыг байршуулах ажил хийгдэхээр болсон.
Цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ?
Бид “Картын систем”-ийн програм хангамжаар гарч буй картын борлуулалт болон цэнэглэлтийн тоо хэмжээ, цэнэглэлт хийгдсэн цаг хугацааны мэдээлэл дээр үндэслэн цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Манай компаний зүгээс цэнэглэх цэгүүдийг идэвхтэй ажиллуулах зорилгоор гэрээт цэгүүдэд олгох цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг нийтийн тээврийн үйлчилгээний ачаалалтай цагуудаар буюу өглөөний 06:00-09:00 цагт, оройны 21:00-23:00 цагт хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг бусад цагуудад хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэн олгодог.
Цэнэглэх цэгүүд карт үйлдвэрлэхээ больсноос борлуулах картгүй болсон тухай гомдол гарсан. Энэ талаар?
Манай компани нь “U money” цахим картыг БНСУ-ын Корей смарт карт компанид захиалан хэвлүүлдэг. Карт захиалгын төлөвлөлтийг өмнөх онуудын картын борлуулалтын судалгаан дээр үндэслэн төлөвлөгөөний дагуу картыг захиалан хэвлүүлж, гэрээт цэгүүдийг ханган ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл картын борлуулалтын үйл ажиллагаа хэвийн, тасалдалгүй явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс борлуулах картгүй болсон гэдэг нь худал, ташаа мэдээлэл.
“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна өөр хаана цэнэглэж болох вэ?
“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна цэнэглэх цэг хайж явах шаардлагагүйгээр ашиглах боломж бүхий банкны хамтарсан карт, гар утасны СИМ карт гаргахаар ажиллаж байна. Эдгээр картууд нь үүрэн холбооны оператор компаний салбаруудаар, банкны салбаруудаар, интернетээр, АТМ-ээр цэнэглэж болох боломжтойгоороо онцлог давуу талтай байх юм. Одоогоор банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой.
Хаан банкны “Сити пасс” картаар л гэхэд 27000 гаруй хэрэглэгч байна. Цаашид “Сити пасс” картын ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр маркетинг сурталчилгааны ажлыг Хаан банктай хамтран байнга хийнэ. Мөн Мобиком, Юнитель компаниудтай хамтран гар утасны СИМ карт гаргаад байна. Цаашид банкны хамтарсан карт гаргах, гар утасны СИМ карт гаргах ажлын хүрээнд бусад банкууд болон Скайтель компанитай хамтран ажиллаж байна.
Гэрээт цэгүүд:
| Гэрээт цэг ангилал | Тоо | Тайлбар |
| Үндсэн гэрээт цэнэглэх цэг | 426 | НТҮ-ний ажиллах цагаар |
| MOBICOM | 9 | 09:00-20:00 |
| SKYTEL | 9 | 09:00-20:00 |
| U-money үйлчилгээний цэг | 24 | шинээр байрлуулсан./124/ |
| E-mart сүлжээ дэлгүүр | 2 | 10:00-22:00 |
| Номин сүлжээ дэлгүүр | 28 | 08:00-22:00 |
| Cиркл К сүлжээ дэлгүүр | 16 | 24 цагаар |
| CU сүлжээ дэлгүүр | 21 | 24 цагаар |
| V point сүлжээ дэлгүүр | 8 | 06:00-24:00 |
| Хэрэглэгчийн төв | 4 | 08:30-17:30 |
| Нийт | 547 |

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
