Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны Дундговь, Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвүүд болон Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран эдгээр аймгуудад орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн 19, Өмнөговь аймгийн 24 сургагч багш, Хорооны орон нутгийн төлөөлөгчид, Монголбанкны салбарын ажилтнуудыг хамруулж, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлагыг танилцуулан, хөрөнгийн болон даатгалын зах зээл, банк ба банк бус санхүүгийн, мөн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, тэдгээрийн үндсэн зарчмууд, үл давтагдах шинж чанарууд, онцлог, давуу талуудыг зааж, санхүүгийн суурь мэдлэгийг орон нутгийн иргэд, малчдад хэрхэн олгох, яаж зааж сургах талаар зөвлөв.
Нутгийн иргэд ББСБ, ХЗХ-ны салбарыг ихээхэн сонирхохын зэрэгцээ Хорооны зохицуулалтын үйл ажиллагааны талаар мэдэхийг эрмэлзэж байв. Мөн даатгалын давуу талууд, үнэт цаас эзэмших, арилжих болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байлаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
