Монгол Улсын Засгийн Газраас энэ сарын 6-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онц дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал батлагдсан.
Уг тушаалаар онцгой дэглэмийн үед сахилга хариуцлагыг өндөржүүлж, үйлдвэрийн хэвийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх ажлууд хийгдсэнээр үйлдвэрлэл, эдийн засаг болон бусад үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулсан байна.
Энэ хугацаанд 1400.26 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106.7 хувиар биелэв. Хүдэр боловсруулалт 1742.99 мянган тонн буюу 101.7 хувиар давсан байна. Зэсийн металл авалтыг 88.3 хувиар төлөвлөснөөс сарын эхний 20 хоногт 88.4 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100.1 хувиар, молибдений металл авалтыг 48.5 хувиар төлөвлөж 49.1 хувийн гүйцэтгэлтэйгээр 101.2 хувиар тус тус биелүүлсэн үзүүлэлттэй байна.
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүч үйлдвэрлэгч болсноор 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар 13.83 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 11.05 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалтын бодлого, тендер шалгаруулалт, бараа материал нийлүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үргэлжилж буйг Хангамжийн хэлтсээс онцлов.
Энэ сарын 6-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд тус хэлтэс 15 аж ахуйн нэгжтэй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу хамтран ажилласан байна.
Ган бөмбөлөг, техник тоног төхөөрөмжийн тос масло, сэлбэг эд анги зэрэг бараа материал худалдан авахад нийт 16 тэрбум 553 сая төгрөг зарцуулжээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл чадамжид суурилсан урамшууллын хөшүүрэг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зорилт дэвшүүлсэн байгаа. Үүнтэй уялдуулан Эдийн засгийн хэлтсээс 2019 онд нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа гаргажээ.
Мөн 2018 оны Монгол Улсын дундаж цалинтай компанийн дундаж цалин хөлсний харьцуулсан судалгаа хийсэн байна. Ингэснээр ажилтнуудын цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Ийнхүү онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий захирлын тушаалыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр мөрдөж, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж, ажлын зохион байгуулалт, эмх цэгц, уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
