Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль болсон. Сонгуулийн санал хураалт ирцийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдаж дууссан. Тойргуудад ирц 50 хувиас дээш, хүчин төгөлдөр явагдсан байна.
Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт нэрсийн жагсаалтад 4657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч ирц 56,8 хувиар бүрджээ. МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 1460 сонгогч саналаа өгч 55.2 хувь, Монголын консорватив намаас нэр дэвшигч О.Мөнхтуяа 19 хүний санал буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч н.Мягмардорж 24 хүний санал 0.91 хувь, Монголын Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхцэцэг 20 хүний санал буюу 0.76 хувь, бие даагч М.Алтанзаяа 989 хүний санал буюу 37.4 хувь, бие даагч н.Жаргал 114 хүний санал буюу 4.31 хувийн санал авчээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нийт 7154 сонгогч бүртгэлтэйгээс 3850 хүн буюу 53.82 хувиар ирц бүрдсэн. МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 хүн буюу 52.7 хувь, Консорватив намаас нэр дэвшигч н.Долгормаад 15 хүн буюу 0.35 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч н.Орхон 30 хүн буюу 0.64 хувь, Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхзаяа 47 хүний санал буюу 0.21 хувь, бие даагч н.Уламбаяр 412 хүний санал 11.25 хувь, бие даагч Т.Туул 1277 буюу 35.94 хувийн санал тус тус авчээ.
Дээрх хоёр тойрогт 11772 сонгогч бүртгэлтэй. Үүнээс нийт дүнгээр 55 хувиар ирц бүрдсэн. Сонгуулийн тухай хуулийн 161.1, 161.3, 161.4-т заасны дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх гардуулдаг. Үүний дагуу Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгосон байна.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
