Энэ сарын 23,24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг хүлээн авч шалгасан дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон.
- БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уузлварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.
2018 оны байдлаар МУ-д 55926 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 86,4% буюу 48333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоцикльтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна. Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээ, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
