Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.
Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, өнөөгийн нөхцөл байдал таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй тус нүхэн гарцад одоогийн байдлаар 4 худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан.
Хотын Ерөнхий менежер 2018 онд нүхэн гарцын ашиглалт, үйлчилгээг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 25-наас засварын ажлыг эхлүүлэхээр болж Тээврийн цагдаагийн албатай хамтран явган хүний гарцын шийдлийг гаргаж засварын ажлыг эхлүүлээд байна.
Засварын ажлын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэнэ гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
