Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Буэнос-Айрес хотод болсон Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны Сайд нарын II хуралд оролцож, Бүгд Найрамдах Аргентин Улсад ажлын айлчлал хийв.
Сайд Ч.Улаан Аргентины Хөдөө аж ахуйн сайд ноён Лүйс Мигель Этчэвэхэрэ-тэй уулзаж салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, сайд нар Монголд шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, махны чиглэлээр хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулах, хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцаж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.

Манай төлөөлөгчид Аргентины Үндэсний хүнсний аюулгүй байдал, чанарын албаны байгууллага- “SENASA”-д зочлов. SENASA-гийн Дэд ерөнхийлөгч Гиеэрмо Росси байгууллагынхаа тухай танилцуулж, Монголд малыг бүртгэлжүүлэх, шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. “SENASA” төвөөс эхний ээлжинд мэргэжилтэн илгээж, шүлхийн хяналтыг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр санал тавиад байна.

Түүнчлэн Аргентины ХАА-н технологийн хүрээлэн “INTA”-гийн захирал Адолфо Лүйс Сайд Ч.Улаантай уулзахдаа хамтарсан судалгаа хийх, улмаар тус төвийн мэргэжилтнүүдийг ирэх 4 дүгээр сард Монголд ажиллуулж, “Хүйтний улиралд малыг шимтэй тэжээлээр тогтмол хангах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Биохенисэс Баго” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд мал эрүүлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
