С.Нямдаваа захиралтай “Эко констракшн”-ны барилгууд хэл ам татлахгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх нь тун ховор. Бид өмнө нь “Эко констракшн”-ны барилгын зөрчил, гомдлын талаар мэдээлж байсан билээ.
Тэгвэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгалт хийхэд 27 барилга зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Эдгээр 27 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлээд байгаа аж. Уг зөрчилтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 27 барилгад “Эко констракшн”-ны барьж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х аппартментын зүүн талд барьж буй 16 давхар орон сууцны барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “СКАЙ РЕЗИДЕНС“ 1,2 орон сууцны барилга, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Талх Чихэр” ХХК-ийн барьж буй барилгын ажлууд зэрэг багтсан байна.
Урьдчилан барилгын зөвшөөрөлгүй, үйл ажиллагааны зөрчилтэй гэдгийг эрх бүхий байгууллагаас нь тогтоочихсон байгаа тул иргэд, олон нийт сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иргэд олон нийт нэг насны амьдралаа зориулж орон сууц авахдаа олон талын мэдээллийг үндэслэж, нягтална уу.
Дараагийн дугаарт бид томоохон барилгын компаниудын зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно.
Эх сурвалж: www.arslan.mn

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
