Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.03.30-31/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Дүнжингаравын замд Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон,
- Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба харин “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурдтай явдаг зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөж байна.
Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81%-тай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93%-ийг эзэлж байна.
Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж өгөөрэй.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол гарчээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
