Италийн жуулчид ихээр очдог Сардиния арлын далайн эрэг дээр өнгөрсөн долоо хоногт үхсэн халим давалгаанд шидэгдэн гарч ирсэн байна. Халимны гэдсийг задалж үзэхэд 22 кг хуванцар хог хаягдал залгисан байжээ. “SEA ME” байгаль орчны байгууллагын биологич Маттиа Леоннегийн хэлснээр найман метрийн урттай, найман тонн орчим жинтэй, маш ховор төрөл зүйлийн уг халим нь 2,2 метр урт үр хөврөл тээж байжээ. Халимны гэдэснээс гарсан хог хаягдлыг ангилж үзэхэд хуванцар уутнууд, загасны тор, угаалгын машины эд анги, хуванцар бохирын хоолой, нэг удаагийн халбага сэрээ, таваг гэх мэт зүйл гарч ирсэн байна.
Далай тэнгисийг бохирдуулагч гол хүчин зүйл болох нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох талаар Европын парламентын гишүүдийн дунд санал хураалтыг өнгөрсөн долоо хоногт явуулсан ба Европын парламентын 560 гишүүн дэмжсэн бол 35 гишүүн эсэргүүцэж, 28 гишүүн түдгэлзүүлжээ. Европчууд жил тутам 25 сая тонн хуванцар хаягдал бий болгодог боловч үүний дөнгөж 30 орчим хувийг цуглуулж, дахин боловсруулдаг байна. Үүнээс гадна, далай дахь хог хаягдлын 80 гаруй хувийг хуванцар эдлэл эзэлж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
