Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, сайдын зөвлөх Р.Жадамбаа, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Болормаа нар “Монголын ноос ноолуурын холбоо”-ны удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийж, “Кашмер холдинг” ХХК-ний үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцтай өнөөдөр /2019.04.02/ танилцаж, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, санаа бодлыг сонссон юм.
Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд 2018 онд 188 тэрбум төгрөгийн зээл олгосон нь үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийг тодорхой төвшинд ахиулж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэдгийг үйлдвэрлэгчид онцлов. Тэд хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог тодорхой болгох, хууль эрхзүйн орчинг сайжруулах, тоног төхөөрөмж худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх, тоног төхөөрөмжийн зээлийн хугацааг 20 жил болгох, ноолуурын үнэ, угаасан ноолуурыг экспортод гаргах эсэх, энэ салбарын боловсон хүчний асуудлыг тус бүр хөндсөн юм .
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм. Тийм учраас тусгайлсан цогц бодлоготой болох хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтийн хуулиудыг нийтлэгээр бодож хугацаа нь дууссан гээд байх уу. Эсвэл стратегийн бараа гэсэн утгаар үзэж, ноос ноолуурын салбарын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх, 9500 тонн ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд энэ салбарт зохицуулалт хийх нь чухал байна. Ноос ноолуурын салбарын дунд хугацааны бодлого гаргах нь зүйтэй.
Ноолуурын үнэ энэ жил 130-140 мянган төгрөг хүрсэн. Нэг талдаа малчиддаа эдийн засгийн үр өгөөжтэй. Нөгөө талдаа үйлдвэрлэгчиддээ хүндрэлтэй байна. Тиймээс ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх малчин, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг уялдуулж, ноос ноолуурыг чанарын ялгаатай болгож, ашиг олсон нь татвар төлдөг болгох гэсэнтэй санал нэг байна.
Малчид ноосоо үйлдвэрт тушааж, түүхий эд нь эцсийн бүтээгдэхүүн болох учиртай. Үндэсний үйлдвэрт тушаасан баримттай малчинд ноосны урамшуулал олгох нь зүйтэй юм.
Ноолуурын салбарыг стратегийн ач холбогдолтой салбар болгон хөгжүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах нь зүйтэй. Эдгээр саналууд дээр өнөөгийн хууль эрхзүйн орчинд, хөрөнгө санхүүгийн байдалд нийцүүлээд бодлого тодорхойлох нь зөв юм” гэв.
Ноолуурын үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 2018 онд 188 тэрбум төгрөгийг өгсөн. Харин энэ жил энэ төсвийг нэмэгдүүлж 300 тэрбум төгрөгийг өгөх урьдчилсан ойлголцол байсан. Хөгжлийн банк, Олон улсын валютын сантай хийсэн тохиролцооны дагуу зээл нэмэхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлаар Сангийн сайдтай ярилцсан. 2019 онд ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудал Олон улсын валютын сангийн хязгаарт хамаарахгүй. Хөгжлийн банканд олгож байгаа нийт лемит дотроо зохицуулж, стратегийн салбарт өгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг ХХААХҮ-ийн сайд онцолж юм.
“Монголын ноос ноолуурын холбоо”-ны төлөөллөөс гаргасан дээрх санал санаачлагыг нэгтгэн, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.




Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
