БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа.
Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаж, Монгол орныхоо нэрийг дэлхийн тайзанд гаргасанд баяр хүргээд, цаашдаа өсвөр үеийнхээ олон найз нараа урлагаар хичээллэх замд нь түүчээ болоорой гэж хүслээ. Мөн Хотын захирагч С.Амарсайхан хүүхдүүдийг хүлээн авч, тэдэнд өөрийн биеэр баяр хүргэж талархал илэрхийлэхээр болсон гэдгийг албан ёсоор уламжиллаа.

Эцэг эхчүүдийн зүгээс амжилт гаргаад ирсэн бяцхан хүүхдүүдийг нь Хотын захирагч хүлээн авч уулзахаар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

Амжилт гаргасан бүжгийн хамтлагийн багш болох СТА, бүжиг дэглээч Ч.Бямбадоржийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Сөүл хотод болсон олон төрөлд бүжгийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Уралдаанд “Хөх толбот”, “Суран жолоо”, “Сувдан хөлс”, “Төвөргөөн” гэсэн хамтлагуудтай оролцлоо. Нийт 16 орны 500 орчим уран бүтээлчид, бүжгийн хамтлагууд өрсөлдсөнөөс манай бүжигчид үндэсний бүжгийн төрлөөр бага, дунд насны хоёр ангилалд оролцож Гран при шагналыг хүртлээ. Мөн чөлөөт бүжгийн төрлөөр хоёр хамтлаг маань гран при шагналыг авлаа. Багшийн хувьд маш их баяртай байна” гэв.

Хүүхдүүдийг онгоцны буудал дээр аав, ээж гэр бүлийнхэн болон багш нар, найз нөхөд нь баяр хүргэж халуун дотноор хүлээн авсны дараа угтан авсан бүх хүмүүст зориулан тэмцээнд оролцсон бүжгийн үзүүлбэрээсээ бүжиглэж сонирхууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
