ХХААХҮ-н сайд Ч.Улаан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Фернандо Лугрист газар нутгийн хувьд зайтай ч ижил төстэй зүйл олон хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгаа талаар онцлон тэмдэглэсэн юм.
Уг уулзалтын үеэр Ноён Элчин сайд Фернандо Лугрис болон Сайд Ч. Улаан нар хоёр орны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож салбарын яамд хоорондын 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хэрэгжилтэд хоёр талаас анхаарал хандуулан ажиллах, хамтарсан оновчтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
Уругвай улсын мах, сүү боловсруулах дэвшилтэт технологи, арга туршлагаас суралцах, хүнсний салбарт тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний технологичийг тус улсад бэлтгэх, эрдэм шинжилгээний судлаач нарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээр болов.
Уругвай Улс хүнсний салбарт маш амжилттай хөгжиж байгаа улс бөгөөд 3.5 сая хүн амтай боловч 30 сая хүний хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнээс дийлэнх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. Иймд хоёр орны хооронд гадаад худалдааг эрчимжүүлэх малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн бий болгоход хамтран ажиллах боломж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дурдлаа.
Мөн цаашид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэрийг Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр байгуулж хөрш зэргэлдээх улс орон руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг эхлүүлэхээр болов.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
