Монгол улсын Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан жил бүр Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн хамтран онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн хурлыг гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээг үнэлэх аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах түүнчлэн үнэлгээг шуурхай, тодорхой болгох зорилготой “Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал” сэдвээр зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон баримт бичиг батлагдан гарч байгаагийн нэг нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” юм.
Уг журам нь гамшгаас хамгаалах талаарх төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Нийслэлийн онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын албад, Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.
Уг онол практикийг бага хурлаар гамшгийн дараах хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх эрх зүйн орчны шинэчлэл болон гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэхэд ашиглаж буй арга, аргачлал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар 7 илтгэлийг хэлэлцүүлсний дотор МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрөөс“Баян-Өлгий аймгийн 2018 оны үерийн хохирол, хэрэгцээг үнэлсэн байдал” илтгэлийг танилцуулав.
Энэ удаагийн хурлаар эрдэмтэн, судлаачид гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх арга, аргачлалыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зөвлөмж гаргав.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
