Жил бүрийн 05-р сарын 08-ны өдрийг олон улсын улаан загалмайн өдөр болгон дэлхийн 191 улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг Монгол Улсад хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагуудыг шагнаж урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулж МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид, Ерөнхий боловсролын сургуулийнсурагчдын дунд зохион байгуулсан “Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаанышилгүүд, хүндэт доноруудыг шагнаж урамшуулсан юм.
“Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид болох
-
Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр
-
“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”
-
Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам
-
Цэргийн эмнэлгийн нүдний тасгийн эмч Г.Сайхантуяа
-
Эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжүүлсэн нийгмийн ажилтан Х.Олзбаяр
-
Эмзэг бүлгийн иргэдийг үзлэг, оношлогоонд тогтмол хамруулдаг “Энэрэл” эмнэлэг,
-
МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб,
-
Дауны холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг н.Батцэцэг зэрэг нийгэмд хүмүүнлэгийн үйлсийг сурталчилах, таниулах, түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхи, санаачилга гарган оролцож буй байгууллагуудыг алдаршуулж өргөмжлөв.
“Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зургийн уралдаанд нийт 366 бүтээл ирүүлснээс шилдэг 18 бүтээл, шүлгийн уралдаанд 167 бүтээл ирснээс мөн шилдэг 18 бүтээлийн тус тус шалгаруулж өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан юм.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг, Донорын холбоо хамтран бусдын амь нас эрүүл мэндийн төлөө өөрийн цусаа бэлэглэж буй 27 хүндэт донор, ахмад доноруудад Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Энэрэнгүй алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Энэрэнгүй үйлстэн” зэрэг медалиар тус тус шагнаж урамшуулсан юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
