ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл тулгамдаж буй асуудлаа ХХААХҮ-ийн сайдад уламжлав.
“Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа зээл дээр Засгийн газар баталгаа гаргах, сүү сүүн бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг улсаас дэмжих асуудлыг хөндсөн юм. Харин “Витафит” ХХК-ны дэд захирал Т.Сайнбилэг “Экспортын бүтээгдэхүүний асуудал хөөцөлдөөд явахаар Европын холбоо сүүн бүтээгдэхүүн дээр А,В,С ангилал тогтоодог. B ангилалд ОХУ, БНХАУ багтсан. Гэтэл манай улсаас үүнд хандаагүй бүртгэлжүүлэх асуудал орхигдсон. Төрийн нэг цонхны гадаад бодлого алдагдсан байна гэв. “Сүү” ХК-ны гүйцэтгэх захирал С.Мандухай Сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, сүүний урамшуулал, ферм малчныг хоршуулах, квот тогтоосон асуудал нь хүндрэл учруулдаг талаар дуулгав.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монгол Улсын ерөнхийлөгч чиглэл өгөөд Хүнсчдийн холбоо зохион байгуулаад 6 сард зөвлөгөөн хийхээр бэлтгэл ажил эхэлсэн байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнөөр асуудлаа тодорхой болгомоор байна. Өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, сүүний салбарын хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгомоор байна. Зөвлөгөөний өмнө бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх үе шат, арга механизм тодорхойлох хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулъя. Бидэнд суугаад шийдвэл асуудлууд байна. Сүүний урамшуулалд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг хэрхэн ашиглах уу. Арвижуулаад өгөөжтэй, өргөн хүрээтэй арга хэмжээ авч, ажиллах боломж байна уу. Зах зээлийн зарчимтай нийцүүлэх арга зам байна уу. Зах зээл яривал үйлдвэрлэгч нар банкнаас зээл аваад, түүгээрээ эргэлтийн хөрөнгөө бүрдүүлээд, тоног төхөөрөмжөө шинэчлээд явах горимруугаа орно. Тэгтэл баталгаа, хүү, хугацааны асуудал гарч байна. Тэгвэл энэ чиглэлд мөнгөө ашиглавал магадгүй тодорхой хэмжээний зээлийн хүүгийн хөнгөлөлт маягаар ашиглавал, цаана нь санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ нэмэгдэх боломж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас тодорхой механизм дээр зөвлөлдөж ярих нь зөв гэж бодож байна. Тэжээлгүйгээр эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй байх боломжгүй. Тэжээлийн салбарын хөгжлийн асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүний тулд тэжээл тариалах бололцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Усалгаатай хөгжүүлэх шаардлагатай. Цаашид улсын нөөцөд ногоон тэжээл бэлтгэдэг механизм бий болгох хэрэгтэй. Үүнийгээ газар тариалангийн салбартай оновчтой хослуулах уу. Сүү үйлдвэрлэгч дотоодын хэрэглэгчийг чанартай сүүгээр хангах, цаашлаад экспортод шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бидний тавьж байгаа зорилго юм” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
