Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд /2019.05.11,12/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 376 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 05.11-ний өдрийн 17 цагийн орчим Хандгайтын зам “Янзага” зуслангийн баруун урд замд T.Ractis маркын автомашин нь Lexus-570 маркын автомашинтай мөргөлдөж, зорчигч 20-25 насны 3 хүн гэмтсэн,
- 05.11-ний 23 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Саахарын рашаан” гэх газар асфальтан замд H.Avante XD маркын автомашины жолооч нь замын хажуугийн хад мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Б-н амь нас хохирч 1 хүн гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 15 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 3 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн тус албанаас автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Автомашин-2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байна.
Тодруулбал арал, бүхээгний дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж ажиллаж байна.
Иймд иргэд тээврийн хэрэгсэл худалдан авахдаа өнгө болон арлын дугаарыг сайтар шалгаж авах, хэрэв арлын дугаар зөрсөн тохиолдолд харъяа дүүргийн цагдаагийн болон Замын цагдаагийн хэлтэст мэдээллэхийг зөвлөж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
