УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, “Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, “Капитал” банк зэрэг хэвлэлээр удаа дараа гарах болсон мэдээллийг шалгуулахаар иргэд хандсан гэнэ.
Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр ч АН-ын даргатай холбоотой, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл цацагдах болов. Фэйсбүүкт Chimgee Chimeg гэдэг хаягтай нэгний постолсон нийтлэлд “Улсын эзэн” гэх Д.Эрдэнэбилэг хоригдоод нэлээд хугацаа өнгөрч, түүнд болон хамаарал бүхий хүмүүст холбогдох хэргийг хууль, шүүхийн байгууллагын шударгаар шийдвэрлэж чадах уу гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд байна. Шударга бусын хонгилын эзэн зүгээр суугаагүй гэдэг нь ойлгомжтой болж, саяхныг хүртэл чимээгүй байсан Ардчилсан намын удирдлагууд Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан бүлэглэлийн талд үйлчлэх тохироо хийсэн бололтой. Энэ долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан нар тушаал гарган, зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газар, зарим сайдуудыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн. Энэ жагсаал, цуглааныг судлаад үзэхэд ямар учиртай болох нь маш энгийн, ойлгомжтой дүр зураг харагдаж байна.
Жагсаал, цуглааныг АН-ын дарга С.Эрдэнэ, түүний өгсөн үүргийн дагуу Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нар зохион байгуулж, санхүүжүүлж байна.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн үнэнч туслах гэгддэг, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны дэд захирал, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан Ж.Эрдэнэбилэгийн эхнэр болж таарлаа. Ж.Эрдэнэбилэгийг саяхныг хүртэл Д.Эрдэнэбилэгтэй андуурч хэвлэлээр бичиж, зургийг нь цацаж байсан билээ. Ж.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатартай хамт тус үйлдвэрийн мөнгөөр “Жарден” хотхонд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр орон сууц Д.Эрдэнэбилэгээр авахуулж, эхнэр Д.Мэндбаярын нэр дээр бүртгүүлжээ.
Д.Мэндбаярын хувьд Улаанбаатар хотын банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сорьцын хяналтын алба зэрэг байгууллагад “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн даалгавраар ажиллаж байсан. 2016 онд НДЕГ-т ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаж байсан” хэмээн бичсэн байх юм.
Юутай ч АН-ын удирдлага жагсаал цуглаан зохион байгуулах ажлыг зохион байгуулах тухай бичиг нь олон нийтийн сүлжээгээр ил болсон, С.Эрдэнэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь тодорхой болоод байна.



Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
