Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

“Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажил зургаадугаар сарын 25 гэхэд дуусна. Ажлыг 11 аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байгаа. Хийсэн тохижилт болон ногоон байгууламжийнхаа арчилгааг аж ахуйн нэгжүүд арваннэгдүгээр сар хүртэл хариуцаад хийнэ” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Наадамчдын замын урд талд тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил явагдаж байхад замын ард талд дулааны шугам сүлжээ нэрээр газар ухсан, эргээд хучилтаа хийгээгүй, орчны ногоон байгууламжийн ажлыг сүйтгэсэн байв. Уг ажилтай танилцсан Хотын захирагчийн зүгээс ажлыг гүйцэтгэж буй холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэн, орчин тойрноо бохирдуулсан ийм зүй зохисгүй ажил хийж болохгүй, энэ асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Мөн зам дагуух ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг стандартын дагуу тохижуулах, тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ногоон байгууламжийн ажилд саад учруулахгүй байх, хамтарч тохижилтын ажилд оролцох шаардлага хүргүүлэх, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагууд хамтраад энд хяналтаа тавиад явахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл болгов.

Хотын захирагч С.Амарсайхан “Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хот хамтраад дэмжээд явна. Харин нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан, тохижилтийн ажилд саад учруулсан асуудлыг хууль дүрмийнхэн дагуу шийдэх болно” гэдгээ онцолж хэлсэн юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
