Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.
Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
