Амралтын өдрүүдэд /2019.07-20,21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 07.20-ны 03 цаг 20 минутын орчимд Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг “Наран” гэх газар /Аймгийн төвөөс урагш 49-км/ асфальтан замд Lexus 470 маркийн автомашины жолооч Э нь Howo маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай, эмэгтэй А нас барсан хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 3 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 1 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ослуудын 3-н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны 2 нь явган зорчигч хэлбэрээр 1 жолооч хэлбэрээр оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
