ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус байгууллагаас мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд МУТСТ ажлын хүрээнд стратегийн дутагдалтай буюу хар жагсаалтад орсон улсуудыг дурдсан ба үүнд БНАСАУ болон Иран улс багтсан байна.
БНАСАУ
БНАСАУ нь МУТСТ тогтолцоонд тулгараад буй томоохон асуудлуудаа шийдвэрлээгүй, олон улсын санхүүгийн системд учруулаад байгаа хор уршгаа арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь эрх бүхий байгууллагуудын санааг зовоосон хэвээр байна. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн БНАСАУ-ын иргэн, тэр дундаа тус улсын компаниуд, санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн нэрийн өмнөөс гүйлгээ хийхийг завдсан этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхэд онцгой анхаарал хандуулахыг ФАТФ-аас нийт улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргадаг тогтоолуудын дагуу тус улсын холбогдох этгээдтэй харилцаа үүсгэхгүй байх, үүсгэсэн тохиолдолд таслан зогсоох арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Иран улс
Иран улс нь хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг МУТСТ тогтолцоог сайжруулахтай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч ФАТФ-аас хангалтгүй гэж үзэн шаардлагатай арга хэмжээг бүгдийг нь авч хэрэгжүүлтэл хар жагсаалтад үлдээхээр болсон бөгөөд улс орнуудад анхааруулга хүргүүлсэн. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Иран улсын хувь хүн, хуулийн этгээдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарал болгоомжтой хандах, өндөр эрсдэлтэй харилцагчдад зориулсан нарийвчилсан харилцагчийг таних механизмыг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна, 5.9 Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ: … 5.9.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд…, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг эрсдэлийн түвшинтэй уялдуулж ажиллахыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
