Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өнөөдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үззэсгэлэн худалдааны үеэр иргэдэд гэр байшингаа дулаалах, халаалтын олон шийдлүүдийг танилцуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд зөвлөгөө өгч ажиллах аж.
Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцож байна.
Мөн“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд маргааш 5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.
Тодруулбал, энэ өдөр иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чухал үе буюу сэрүүний улирал эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан “Цэвэр агаартай автомашингүй өдөр”-ийг Сүхбаатрын талбайд хоёр өдөр зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү өдөрлөг хоёр хэсэгтэй явагдах юм. Эхний өдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж байна.
Үзэсгэлэнд оролцсоноор иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжийг олгоно.
Мөн холбогдох төрийн байгууллагууд агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэдэд танилцуулна.
Тухайлбал, энэ жил 40000 гаруй иргэнийг 4 квт-ийн цахилгаан ашиглах боломжоор хангаж өгсөн цахилгааны дэд бүтцийн өргөтгөлийг хийсэн байгаа. Эндээс аль хороодын иргэд цахилгаан ашиглаж, халаалтаа авах боломжтой талаархи танилцуулгыг авах боломжтой.
Түүнчлэн НЗДТГ-аас 500 гаруй бага орлоготой буюу зорилтот бүлгийн өрхийг хөнгөлөлттэй гэр, байшингийн дулаалгад хамруулах ажлыг хийнэ.
МУ-ын Засгийн газрын 62 дгаар тогтоолыг хэрэгжүүлэх хамгийн чухал ажил болох Таван түлш компанийн сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэхтэй холбогдуулан Таван толгой түлш компаниас сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаархи зөвлөмжийг өгөх юм.
Харин маргааш эко автомашины ач холбогдлыг таниулсан үзэсгэлэн, нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийн эх үүсвэр болж буй автомашины утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл зөвлөгөө өгч ажиллана.
Мөн залуус цэвэр агаартай автомашингүй өдрөөр дугуйн парад, плашмоб зэрэг урлаг спортын арга хэмжээн нэгдэх боломжтой байгаа.
Намрын дулаан өдрүүд үргэлжилж байгаа энэ үед иргэд маань гэр байшингаа дулаалж, халаалтынхаа шийдлийг өөрчлөх, яндангаа буулгах зэргээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллах шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр нээлттэй өдөрлөг нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой гэдгийг онцоллоо.
Т.Хэрлэн

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
