28 жил гудамжинд дуулж бүжиглэж, амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа төрөөс тусламж хүсэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тэрбээр зах зээлийн эдийн засагт шилжих үед хэлмэгдэж, 1991 онд нөхрөө зуурдаар алдаж, түүний ажиллаж байсан компани нь үүд хаалгаа барьж, ажилгүй болсон аж. Үүнээс хойш 28 жилийн турш гудамжинд дуулж, бүжиглэн амьдралаа залгуулж, ууган охиноо хүнд өвчнөөс нь салгажээ.
Иргэн О.Нарантуяа “1991 онд нийгэм маш хүнд байсан ба олон хүүхдүүдийн амьдрал золиос болж, сургуулиас завсардаж эхэлсэн. Улс эх орныхоо иргэн нь болж төрөөд төрийн хайраас гадуур гарсан. Ялангуяа хагас болон бүтэн өнчин хүүхдүүд яг ингэж хэлмэгдсэн гэж би боддог. Хүүхдүүд минь идэх хоолгүй үед өөр бусадтай нийлж гурилын үйлдвэрээс хаягдлыг нь авч гамбир хийж иддэг байлаа. Том охин маань 2003 онд хүнд өвдөж, хэвтэрт орсон. Бамбайн хурц хордлого нь эцсийн шатанд орсон гэсэн оноштой байсан. Өндөр үнэтэй эм тариа шаардлагатай байсан тул анх Сэлэнгийн долгио чуулганд хандивын тоглолт хийж байж эм тариаг нь авч өгч байлаа. Түүнээс хойш одоог хүртэл ах дүүгээрээ нийлж гудамжинд дуулж бүжиглэж байж охиноо сая нэг хөл дээр нь босголоо. Би яагаад өнөөдөр алдарт эх, Монгол Улсын иргэн хүн байж төрийн хайраас гадуур гудамжинд дуулж, наймаачид, архичинд адлагдаж явах ёстой гэж. Төр засаг нь ард түмнээ харж хандмаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг тусламж хүсэж байна” гэлээ

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
