Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын замын нэг хэсэг Баянзүрхийн шинэ гүүр, ойролцоох замд очиж ажиллалаа. Баянзүрхийн шинэ гүүрний тухайд урт нь 289, өргөн нь 21 метр, явган хүний болон дугуйн замтай уг гүүрний бэхлэлт, хашлагын ажил хийгдсэн, ирэх долоо хоногт ажлыг нь бүрэн дуусгах тухай мэдээллийг Хотын захирагчид Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч Б.Отгонсүх танилцууллаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Бид Налайхын замыг Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна. Хэдийгээр замын хатуу хучилтын ажил бүрэн дууссан ч зорчигчдын аюулгүй хангах үүднээс 580 орчим босоо тэмдэг, тэмдэглэгээ, таван төрлийн гарцыг юун түрүүнд байгуулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн ажлаа хурдтай явуулж, төлөвлөсөн хугацаандаа багтан шаргуу ажиллаж байгаад иргэдийнхээ өмнөөс талархаж байна, нийслэлийн өдрөөр замынхаа хөдөлгөөнийг албан ёсоор нээнэ. Замын гол ажлуудаа үндсэндээ дуусгажээ. Юун түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж замын хурдтай явах хэсгүүдэд, 3-4 км тутамд гарц гаргалгаануудыг сайн хийх хэрэгтэй, Нийслэлийн Авто замын газар, хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран иргэдийг аюулгүй зорчих талын мэдээлэл сурталчигааг сайн явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
