Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна.
Мөн Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar International Day 2019” арга хэмжээ, Нийслэл хотын нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл”, “Улаанбаатарын нэг өдөр” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна.
Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна.
“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
| № | Арга хэмжээ | Хэзээ | Хаана
|
|
1 |
“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн | 10-р сарын
01-28 |
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд |
|
2 |
“Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн | 10-р сарын 21
Даваа 12:00 цаг
|
Уран зургийн галерейд |
| 3 | “Ulaanbaatar international Day 2019”
|
10-р сарын
21-22 |
“Шангрилла” зочид
буудал |
|
4 |
“Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн |
10-р сарын 21-29 Даваа 10:00 цаг
|
Нийслэлийн Соёлын төв өргөө |
|
5 |
“Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн
|
10-р сарын 22-29 14.00 цаг |
Мишээл Экспо |
|
6 |
Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол |
10 дугаар сарын 23 Лхагва 11:00 цаг |
Монголын Хүүхдийн Ордон |
|
7 |
“Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол
|
10-р сарын 23 Лхагва 14:00 цаг |
Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр |
|
8 |
“Петер пен” мюзикл тоглолт |
10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг |
“Улаанбаатар” чуулгын байр |
|
9 |
Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт | 10-р сарын 25
Баасан 15:00 цаг |
Нийслэлийн Соёлын төв өргөө |
|
10 |
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам | 10-р сарын 26, 27
Бямба, Ням 12:00 цаг |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал |
|
11 |
“Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал | 10 -р сарын 28
Даваа 10:00 цаг |
BLUE SKY
Цогцолборын Даймонд кристал танхим |
|
12 |
Мэлхийт хөшөө,
Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол |
10-р сарын 28
Даваа 12:00 цаг |
Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн |
|
13 |
Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт
|
10 -р сарын 28
Даваа 14:00 цаг 18:00 цаг |
Нийслэлийн Соёлын төв өргөө |
|
14 |
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол
|
10-р сарын 28
Даваа 18:00 цаг |
“Зайсан” хилл |
|
15 |
Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана | 10-р сарын 29
Мягмар 08:00 цаг |
Сургуулиуд дээр |
|
16 |
“Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулах нь” хэлэлцүүлгийн нээлт |
10-р сарын 29 Мягмар 09:00 цаг |
“Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим |
|
17 |
Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” | 10-р сарын 29 Мягмар
10:00 цаг |
Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим |
|
18 |
“Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол
|
10-р сарын 29
Мягмар 11:00 цаг |
Д.Сүхбаатарын талбай |
|
19 |
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол |
10-р сарын 29 Мягмар 12:00 цаг |
Д.Сүхбаатарын талбай |
|
20 |
Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан | 10-р сарын 29
Мягмар 14:00 цаг |
Монгол Бөхийн өргөө |
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
