Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттай ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна. Ах, дүүгийн харилцаа тогтоосон он дарааллын хуудсыг 1957 онд ОХУ-ын Москва хот эхлүүлдэг бол хамгийн сүүлийн гэрээг 2019 онд Бүгд Найрамдах Казахстаны Нур-Султан хоттой байгуулаад байна. Метрополис хотын хувьд Улаанбаатар хотод бүрэн шийдвэрлэгдээгүй, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тухайлбал, бид агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн асуудал, хог хаягдлын менежмент зэргийг жишээ болгон дурьдаж болно. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ахан дүүсийн харилцаат хотуудаас харилцан туршлага солилцох, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй ногоон байгууламж, хот байгуулалт, дахин төлөвлөлт, зам тээвэр зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, түүх соёлын дурсгалт өвийг хамгаалах, сэргээн засварлах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорин ажиллаж байна. Улаанбаатар хотын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Бидний цаашдын найрамдалт хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Олон улсын өдөрлөгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва болон гадаадын зочид төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ-ын Нур-Султан зэрэг хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хуралдаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
