“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж, хэд хэдэн чиглэлээр үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд техникийн шинэчлэл хийхээс гадна нүүрсний борлуулалтын үнийг нэмэх шаардлага байгааг дурдав. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг онцоллоо. Тодруулбал, Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 14.1 хувьтай байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 35 хувьтай явагдаж байна.
Үүнээс гадна “Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Жейд Метан” ХХК-тай Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажил удахгүй эхлэх бөгөөд алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлснийг хурлын үеэр онцоллоо.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү охин болон хараат компаниудын удирдлагуудад компанийн хөгжлийн стратегийг танилцуулж, үйл ажиллагаагаа уялдуулах чиглэл өглөө. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дунд хугацааны стратегид боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортлох боломж бүрдүүлэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү нэгдлийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Тухайлбал, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайд худалдан авалтын төлөвлөлт, тооцооллыг сайжруулах замаар үр ашигийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналтыг сайжруулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тоот албан даалгавраар өгөгдсөн арга хэмжээний биелэлтийг ханган, цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллахыг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн удирдлагад үүрэг болгов. Үүнээс гадна нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажлын зардалд хяналт тавьж, үр ашигтай зарцуулалтад анхаарах чиглэлийг “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амарт өглөө.

1.jpg)

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
