НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
“Эрдэнэс Метан” ХХК, Австралийн “Жейд Метан” ХХК хамтран Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргад метан хийн эрэл хийж, хайгуулын ажлыг эхлүүлээд байна.
КОКС, ГАН ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БАТЛАВ
Монгол Улс анх удаа “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр”-ийн ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд уг үйлдвэр жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
АЛТ, МӨНГӨ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БАТЛАГДАВ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй алт, мөнгө боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНКазУ-д албан ёсны айлчлал хийх үеэр “Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Тус үйлдвэр нь 55 тонн цэвэршүүлсэн алт, 25 тонн цэвэршүүлсэн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Багануурын уурхайн 430 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн тусгай зөвшөөрөл, Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл, Салхитын мөнгөний орд зэрэг шинээр 8 лицензийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, энэ хүрээнд ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ОХУ-ЫН “РОССЕТИ” ХК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Ганхүү, ОХУ-ын “Россети” ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинский нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд “Эрдэнэс Монгол” ХХК Монгол Улсын Засгийн газрын бодлого, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллана.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ДУУСАВ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг улирал харгалзахгүй тогтмол хийж буй бөгөөд 48,5 км замыг асфальтаар хучив.
БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛОВ
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2018 онд 264,6 тэрбум төгрөгийн орлого олж, 54,3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжид эрэмбэлэгдэв.
ТОВЧХОН
- Япон улсын Токио хотноо болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцов.
- Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Монгол Улсад анх удаа боллоо. Энэхүү форумыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулав.
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Discover Mongolia 2019” чуулганд “Уул уурхайн салбар дахь төр, хувийн хэвийн түншлэл” сэдвийг хөндөж, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулав.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
