Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулж онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиудад үүрэг, чиглэл өгсөн билээ.
Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллах Шуурхай штаб байгуулахыг үүрэг болгож, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэхийг даалгасан юм.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг гарган, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцлөлт, сайн картыг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллахыг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр дүүргийн шуурхай штабын үйл ажиллагаатай Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг танилцлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
