“ND film”-ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор” инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа.
– Хүмүүс таныг “Байрны ах” , “Шилжилт” 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор” МУСК- ны найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ?
– Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд гэхэд тэр тоглолтын нарийн мэдрэмжүүдийг их зөв гаргахгүй бол хүчилж болдоггүй юм байна лээ. Ер нь л хүн инээлгэнэ гэдэг их хэцүү санагдсан. Сайн инээдмийн кино хийдэг найруулагч, жүжигчдийн зовлонг өөрийн биеэр мэдэрч туршлага их хуримтлууллаа. Энэ киног хийхэд надад найруулга тал дээр бас тоглолт дээр МУГЖ Б.Базаррагчаа ах маань зөвлөгөө өгч их тус болсон. Тэгээгүй бол ард нь гарахад хэцүү л байлаа… /инээв/

– Монголдоо анх удаа #SFX буюу таргалуулах тусгай effect ашигласан кино гэсэн. Хэвийн жинтэй хүн маск зүүж, хоёр давхар сентифон материалтай хувцас өмсөөд зураг авалтад орох хүндрэлтэй байсан байх даа?
– Үнэхээр хэцүү байсан ядаж байхад зуны +30 дээш халсан өдөр амьдаараа шатаж байсан. Кино багийнхан маань миний дэргэд сэнс, кондишн, сэвүүр гээд сэрүүцүүлж болох бүх зүйлсийг л ашигласан гэсэн ч хөлс гарсаар л байсан. Зураг авалтын талбай бэлэн болох хүртэл тэдгээр зүйлсийн хажууд сууна. Бүх юм болсны дараа объект дээрээ очиж зураг авалтад орчхоод шууд өнөөх өрөө рүүгээ явна. Бас SFX маск маань хүйтэн сэрүүн нөхцөлд байхгүй бол хөлс их ялгарснаас болоод цавуу нь салчихна. Тэгээд дахиад л 2-3 цаг сууж шинийг хийлгэх болно доо.
– Нүүрний маскаа гадаадаас захиалахад хүндрэл гарсан уу? Зөвшөөрөл гэх мэт зүйлээс авахуулаад олон газраар явсан байх?
– Энэ маскны материалаа бид USA-с захиалж 20 орчим хоног хүлээсний эцэст маскаа хийлгээд зураг авалтад орсон доо… Гэхдээ хилээр оруулж ирэхэд л хэцүү байсан татварт нэлээдгүй их мөнгө төлсөн. Учир нь тэд ямар ч мэдлэггүй байсан гэх юм уу эсвэл … химийн бодис ихтэй тул устгалд оруулна гэж бөөн юм болсон шүү. Бурхан минь.

– Хүмүүс ямар их таргалчихсан юм бэ? гэсэн гайхсан сэтгэгдэл их харагдсан. Үзэгчид таныг тарган дүрээр хараад яаж хүлээж авсан бэ?
– Тэгсэн анх бол ямар аймаар таргалчихсан юм гээд гайхаад л байсан. Өмнө нь Шилжилт киноны Нямбаяр байна гэж дууддаг байсан бол одоо Азтай бондгор ах гэж дуудах хүүхдүүд нэлээдгүй болсон байна лээ. /Инээв/ Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг бол энэ мэргэжлийг үхэн хатан гэр бүлтэйгээ зөрөлдөн байн сонгосон, миний хувьд ёл санагддаг.

– Зохиолынхоо санааг удаан хугацааны туршид бодсон уу? Зураг авалт хэчнээн хугацаанд үргэлжилсэн бэ?
– Жилийн өмнө энэ киноны санааг бодоод хийх гэж байгаад болиод Шилжилт-2 киногоо хийсэн. Харин энэ жил яагаад ч юм А.Миеэгомбо ахтай холбогдоод санаагаа хэлсэн чинь таалагдсан хамтарч бичих саналыг минь уриалагхан хүлээж авсан шүү. Учир нь Миеэ ах маань Миний хөрш чөтгөр, Single lady’s 1,2,3 гэх мэт олон киноны зохиол бичсэн болохоор инээдмийн кино зохиол тал дээр их арвин туршлагатай хүн. Хамтарч ажиллахад их сайхан байсан. Олон ч зүйл сурч мэдсэн. Ер нь Б.Базаррагчаа ах, А.Миеэ ах нар шиг залуустаа зөвлөж, дэмжиж ажилладаг ийм уран бүтээлчид олон байгаасай гэж боддог.

– Найруулсан киногоороо хүмүүст юуг хүргэхийг зорьсон бэ?
– Би хүүхэд байхдаа хурдхан оюутан болоод, дараа нь амьдрал дээр гараад хүссэн ажлаа хийгээд эрх дураараа явах юмсан гэж боддог байлаа. Гэвч хүссэнээр тийм сайхан байгаагүй. Эргэж олдохгүй хүүхэд нас гэж ямар сайхан үнэ цэнэтэй цаг мөч байсан юм бэ буцаад 10 жилдээ очих юмсан гэж их боддог. Тиймээс энэ киног үзсэн хүүхдүүд одоо байгаа хүүхэд насны үнэ цэнийг илүү их ойлгож том болох гэж яарахгүй байхаа гэж бодож байна. Мөн томчууд маань ч үзээд хүүхэд насандаа эргээд очих юмсан гэж хүсэх байх. Гэхдээ Азтай бондгорын дүр бол миний хамгийн сүүлчийн хүүхдийн киноны дүр. Учир нь жил ирэх тусам хөгширч байна. Гэхдээ хүүхдийн дөрвөн киноны гол дүрд тоглож чадсан би азтай бондгор… /инээв/
– “Азтай бондгор” киноны дараа дараачийн ангиудыг хэзээ хийж эхлэхээр төлөвлөж байна?
– Энэ кино нь гурван ангиас бүрдсэн контент. Одоогоор нэгдүгээр ангиа Univision, Skymedia, Ddish, Looktv, Skygo-ын видео санд орсон байгаа. Дараа жилийн хавар 2 анги нь гарна. Үзэгчдээ нэгдүгээр ангийг үзээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна.

– Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу? Ойрын зорилгоосоо хуваалцаач?
– Хийхээр төлөвлөсөн зүйлс их байна. Одоогоор буцаад оюутан болчихсон төгсөх курс болохоор зав тааруухан байна. Ирэх хавар төгсөөд мэргэжлийн уран бүтээлч гэх нэр хүндийг албан ёсоор хүртэх гээд л… /инээв/ Бас сүүлийн гурван жил ямар ч амралтгүйгээр ажилласан болохоор бие маань жаахан тааруу байгаа. Гэхдээ эрүүл мэнд, сургууль, ажил гээд аль алийг нь амжуулах төлөвтэй байгаа… Хайр дурлалтай болон, аймшгийн кино төрөлд хүчээ сорихоор төлөвлөөд байна. Дан ганц ирэх жил биш ойрын дөрвөн жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Харин үүн дээр залуу уран бүтээлчдээ дэмжих зоригтой байгууллага хамт олон эсвэл чадварлаг сайн продюсерын л хувь нэмэр их хэрэгтэй байна даа…
Сэтгүүлч:А.Гэрэлтуяа

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
