Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтанд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай, Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил гарсан байдлын талаар, Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал сэдвээр мэдээлэл хийлээ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг зам тээврийн осол хэрэгт өртөж хохирох холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлаар хэлэлцэж, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулж ажиллахаар боллоо.







Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
