Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, даатгалын салбарын 85 жилийн ойд зориулан судлаачид, оюутнуудын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, нийт 32 бүтээл ирснээс 12 бүтээлийг шалгаруулсан. Сонгогдсон 12 бүтээлээс оюутан, судлаачийн ангилал тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.
Хурлын үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн баяр хүргэн үг хэлж, шилдгүүдийн шагналыг гардуулав.
Оролцогчдоос оюутны ангилалд тэргүүн байранд “Хөрөнгийн зах зээлийн тодорхойгүй байдалд “Miles-Ezzell болон Modigliani-Miller”-ийн засварлалтыг ашиглах нь” бүтээлээр МУИС-ийн оюутан Д.Ганбаяр, дэд байранд “Эх орны хишиг 1072 хувьцааг зохистой удирдах замаар хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж” бүтээлээр Мандах их сургуулийн оюутан Г.Бат-Эрдэнэ, Б.Нямтуяа нар, III байрт “Хувьцааны төвлөрөл болон ашгийн удирдлагын хоорондын хамаарлын шинжилгээ” бүтээлээр Мандах их сургуулийн оюутан Б.Алтанзул шалгарлаа.
Судлаачийн ангилалд тэргүүн байранд “Ноогдол ашиг ба нийлмэл Пуассоны процесс: Хувьцааны үнийн шинэ стохастик загвар” сэдвээр судалгаа хийсэн МУИС-ийн багш Г.Баттулга шалгарч, дэд байранд “Жолоочийн даатгалын итгэлцүүр гурвыг сайжруулах боломж” бүтээлээр МУИС-ийн багш Ч.Анхбаяр болон “Миг даатгал” ХХК-ийн Т.Шийрэв, III байрт “Давхар даатгалын дизайныг VAR-MIN, CTE-MIN загваруудаар оновчлох” бүтээлээр Монголын Актуарчдын мэргэжлийн институтын Д.Энхтайван болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Д.Батсуурь нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодров.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
