Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг Яаралтай түргэн тусламжийн төвд 18 өрхийн 40 иргэн өгч, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад иргэдээс дуудлага өгөх нь эрс багассан. Эмнэлэгт хандсан иргэдийн хувьд яндангийн цоонолт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Тиймээс иргэд та бүхэн галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв. Мөн шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд обьектын гал түймрийн дуудлага ихэссэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны ачааллыг хэтрүүлж, шаардлага хангахгүй кабелийн утас хэрэглэж байгаагаас үүдэж, гал түймэрт өртөж байгааг албаныхан сэрэмжлүүллээ.
Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.
Нийслэлийн Онцгой комиссын дарга, хотын Захирагч С.Амарсайхан хүйтний эрч чангарч галлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулж, алслагдмал хороодуудад түлшийг хүргэлтээр хүргэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Уг үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлш тасарсан цэгүүдийн мэдээллийг иргэд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд илгээх боломжтой талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан яаралтай арга хэмжээг авч ажиллах аж. Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, галлагааны зөвлөмжийг хүргэж, түлшний түгээлт нийлүүлэлтэд ээлжээр ажиллаж байгаа талаар мөн мэдээллээ.
Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад тухайн иргэн гэртээ засвар хийж байгаад яндангаа цонхоороо гаргаж аюулгүй байдлаа хангаагүйн улмаас амь насаа алдсан байжээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг галлагааны зөвлөмжийг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан зөвлөлөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
