Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна. 2019.11.18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 966 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 739-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
- Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.11.26-ны өдрийн 15:30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг “Толбо нуурын эрэг” гэх газарт асфалтан замд Ssangyong Musso Хумарбек жолоочтой автомашинтай онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Х нас барсан
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 24.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 66.6 хувиар тус тус буурсан байна.
Өнөөдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх урьдчилан сэргийлэх зорилго бүхий “ Хичээх өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 оны хооронд нийтдээ 2.700 хүний амь насаа алдаж, 27.080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна.
Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой”

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
