Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулинд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг Хороо зохицуулахаар болсон. Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчид, газруудыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хамтарсан судалгаа хийх ажлыг эхлүүлэхээр болов. Мөн Банкнаас бусад санхүүгийн салбарын статистик мэдээллийг ил тод болгох, сайжруулах чиглэлээр болон үнэн бодитой, зөв судалгаанд үндэслэсэн системтэй мэдээллийн санг бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах чухал ажил бөгөөд уулзалтын үеэр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, далд эдийн засгийн хэмжээг тооцож буй талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
