Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн, бага ангийн багш Д.Должинсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр 2008 оны арваннэгдүгээр сард ажиллаж байсан сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа төмөр замын хашлагын 720 кг жинтэй төмөрт дарагдан хүнд гэмтэж, ГССҮТ-д гурван сар эмчилгээ хийлгэжээ. Үүнээс хойш биеийн байдал нь дордсоор харааны чадвар 85 хувь алдагдсан байна. Мөн гэмтлээс үүдэлтэй нуруу нугасны өвчин нь даамжирч суумгай болжээ. Гадаадын олон эмнэлэг судалж, хүсэлт явуулсны дүнд БНСУ-ын Ульсан хотын эмнэлгээс 100 сая вон буюу 240 сая орчим төгрөгөөр нэгдүгээр сарын 26-ны дотор эмчлүүлэх урилга авсан байна. Тэд одоогоор хамаатан садан, найз нөхдийн тусламж болон “Балны аян” зохион байгуулсны дүнд 17 сая орчим төгрөг цуглуулаад байгаа юм байна. Иймд элэг нэгт монголчуудаасаа эмчилгээний зардалд хандив өгөхийг хүсч байна.
Хандивын данс: Хаан банк 5152096292 Д.Хатанбаатар. Холбогдох утас: 95096667
Багш Д. Должинсүрэн монголчуудаасаа тусламж гуйв
2020 оны 01-р сарын 10 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
