Өмнөговь аймаг, Оюутолгой компани 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ханган нийлүүлэлт хариуцсан ажлын хэсэг, хүний нөөц хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг 2019 оны ажлаа дүгнэж, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд ТҮНШЛЭЛ ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хийж иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлахын зэрэгцээ идэвхтэй ажил хайгч иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийсэн. Мөн Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран урт болоод богино хугацааны сургалтуудад иргэдийг хамруулж ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж байгаа юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч уул уурхайд ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшин 2017 онтой харьцуулахад 3 дахин буурчээ. Тодруулбал 2017 онд ажилгүйдэл 16,4 хувьтай байсан бол 2019 онд 6,2 хувьд хүрч үндсэндээ ажилгүйдлийн түвшин 3 дахин буурчээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
