Өнгөрсөн оны 7 сараас хойш гарсан ойн түймрийн улмаас Австрали улсад өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7,3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртсөн байна. Монгол улсын Засгийн Газраас 45,000 ам.долларын хандив өргөсөнд Австралийн Улаан загалмай нийгэмлэгээс талархал илэрхийлж, Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлж байна.
Ойн түймэрт өртсөн иргэдэд туслах зорилгоор Австралийн улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн сангаас орон гэрээ бүрэн алдсан өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байгаагаас гадна түр хорогдох байруудад сайн дурын идэвхтэнүүд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Австралийн улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн 7 сараас хойш ойн түймэрт өртсөн 20,000 иргэнд тусламж үзүүлж, 1920 сайн дурын идэвхтэн үйл ажиллагаанд оролцож, 38,600 гаруй хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан байна. Ойн түймрийн улирал дуусаагүй, түймэр бүрэн унтарч дуусахад цаашид их хугацаа орох учраас ойн түймрийг унтраах үйл ажиллагаанаас гадна, гамшигт өртсөн иргэдэд гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа үзүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай байна.
Австрали улсад зуны халуун улирал эхэлж, нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хэвийн амьдралдаа эргэн орох болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслах зорилгоор МУЗН-ээс Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аяныг зарлаж байна.
– Хандивын данс: Хаан банкин дахь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 5431228453 /төгрөг/
– Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх газраас Хүмүүнлэгийн хандивын хайрцаг аялуулах болно.
Холбоо барих хүн: МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх газрын дарга Ц.Ганчимэг /И-мэйл: ganchimeg.ts@redcross.mn, утас: 9901-7277/.
Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриалж байна.
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
