Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо.
Хуралдааныг Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд хуралдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс,албад болон харьяа хэлтэс албадын дарга нар, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд, хорооны Засаг дарга нар оролцлоо.
Хуралдааны үеэр Засаг дарга Т.Баясах Нийслэлийн Онцгой комиссын II хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулж, цаг үеийн асуудлуудаар шуурхай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаасантай холбогдуулан бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг шуурхайн хүргэн ажиллах чиглэлийг өглөө.
Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд болон үйлчилгээний газрууд, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж, ахуй нэгж байгууллагууд зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, тэдгээрт хяналт тавих ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргав.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын албан даалгавар гаргаж, бэлэн байдалд ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст тус тус үүрэг болголоо.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт, шалгалт хийх 24 цагийн постын ажиллах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
