Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори \УМЭАЦТЛ\-д Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III зэрэглэлийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдөр хүртэл оношилгоо баталгаажуулалтын ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III зэрэглэлтэй цорын ганц лаборатори юм.

Дэлхийн 24 оронд 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 400 гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III зэрэглэлтэй цорын ганц уг лабораторийн хувьд болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэгдлээ.

Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.


2008 оноос одоо хүртэл тус биоаюулгүйн -III зэрэглэлийн лаборатори нь 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байж жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд жилд тухайлбал 2017 онд 17 эмч мэргэжилтэн давхардсан тоогоор нийт 308 удаагийн оролтоор 469 цаг 40 минут, 2018 онд 20 гаруй эмч, мэргэжилтэн 250 удаагийн оролтоор 996 цаг буюу 5,6 сарын хугацаагаар, 2019 онд 160 удаагийн оролтоор буюу 320 цаг 113 минут хугацаагаар биоаюулгүй дэглэм баримтлан оношлогоо, шинжилгээ, үйлчилгээний ажил гүйцэтгэсэн байна.

Жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10000-15000 дээж хүлээн авч 18000 гаруй сорил шинжилгээ хийдэг. Тус лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм.
Лабораторийн оношлогоо шинжилгээний бэлэн байдлыг тогтмол хангах зорилгоор ХХААХУЯ, ЗГХА-МЭЕГ –аас жил бүр улсын төсвөөр дамжуулан дэмжлэг үзүүлдэг.
Тус лаборатори нь мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн сонгомол мялзан, бог малын мялзан, гахайн африк мялзан зэрэг өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байсан буюу огт бүртгэгдэж байгаагүй гоц халдварт өвчний шинжилгээ хийж онош баталгаажуулж ирсэн байна.

Монгол Улс Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг зарчимтай. Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд нийтдээ мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээж онош баталгаажуулалт хийлгэсэн байна. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй байнга 100 тохирч байсан бөгөөд оношийн зөрүү гарч байгаагүй. Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношлож олон улсын лабораториор баталгаажсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
