Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр зургаан настай хүнд өвчтэй хүүхдийн амийг аварсан баярт мэдээг хүлээн авлаа. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн тасгийн хамт олон болон эмнэлгийн удирдлагуудаас Тээврийн цагдаагийн албаны хамт олонд зургаан настай бяцхан охины амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн юм. Тодруулбал “Сонгинохайрхан дүүгийн захын гэр хорооллоос ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг. Тус дүүргээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж охиныг 13 минутын дотор ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт авчирснаар охины амь насыг аварч чаджээ. Хэрэв энэ хугацаа таван минутаар хоцорсон бол өнөөдөр хорвоо дээр нэгэн бяцхан зүрх дахин цохилохгүй болох байжээ.
Тээврийн цагдаагийн албаныхан эмнэлэг хүрэх замын бүх гэрлийг ногоон болгож, хурдан зорчих боломжоор хангаж өгсний үндсэнд охин өнөөдөр аав ээжийнхээ хажууд байна. Бяцхан охиныг аав ээжтэйгээ үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Д.Амарсайхан даргатай Тээврийн цагдаагийн албаны хамт олонд охины ар гэрийнхэн мөн талархал илэрхийлсэн юм.
Хүний амь насыг аврахад нэг ч хором багадахгүй гэдгийг дээрх удаагийн жишээ харуулж байна. Тиймээс жолооч та бүхэн түргэний машинд заавал зам тавьж өгч байгаарай.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
