Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсэг өчигдөр “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобус баазад очиж ээлжнээсээ буусан автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээний явцыг шалгалаа.
Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнүүн Огоо” ХХК-аас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобусуудаа мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниар шат дараатай ариутгалыг хийлгэж, олон жилийн хир тортог үүссэн хэсгүүдийг иж бүрэн цэвэрлэгээнд оруулах ажлуудыг хийж байна. Мэргэжлийн ариутгалын компани нь “Эко Жэт” аппаратаар нэг автобусыг 40 секундэд бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж байна. Ажлын хэсгээс суудлын бүрээсүүдийг тогтмол угаалгах, шаардлага хангахгүй бүрээсүүдийг солиулах чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Шалгалтын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:
“Нийтийн тээвэр бол маш том дэд бүтцийн салбар юм. Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр бол нэг дор олон хүнийг тээвэрлэдэг халдвар тархах магадлалтай хамгийн эрсдэлтэй тээврийн хэрэгсэл, оройн зай. Тиймээс бид анхаарал сэрэмжээ алдалгүй тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр тогтмол үүрэг, чиглэл өгч хяналтаа тавьж ажиллаж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчила сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлсэн. Нийтийн тээврээр зорчиж буй бүх иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, бусдадаа шаардлага тавьдаг болсон байна. Нийслэлээс ажлын хэсэг автобус компаниудын эх авалтууд дээр нь очиж ариутгал, цэвэрлэгээг шалгах, өдрийн цагаар тогтмол явцын хяналтуудыг хийж байна. Ийм онц дэглэм тогтоосон үед бид нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд зүй ёсны шаардлагуудаа тогтмол тавина. Идэвх санаачлагатай, хариуцлагатай ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хэрэгжилт хангалтгүй, шаардлага биелүүлээгүй байгууллагад хариуцлага тооцох болно. “Тэнүүн Огоо” ХХК шиг нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө санаа тавьж байгаа аж ахуйн нэгжүүдээ нийслэл дэмжиж ажиллах болно” гэлээ.
Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэн, тогтмол зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг өглөө.






Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
